Чойхайнзан фильм продакшны “The Woman” хэмээх шинэ уран бүтээл дэлгэцэд гараад удаагүй билээ. 

Монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөрч тууштай чанар, хүндлэл ачлал төгс уудам сэтгэл, саруул ухааныг мал аж ахуйн соёл, нүүдлийн иргэншлийн хөрсөн дээр тавьж  үзүүлсэн тус киног уран бүтээлийн багийнхан дэлхийн кино наадмуудад сойгоод буй.

Тус кино анхны шагналаа БНСУ-ын Сөүл хотод зохиогдож байгаа CAFF 2020 кино фестивалиас авчээ. 

Энэ тухайгаа тус киноны гол дүр мөн продюссер Ч.Ундрал "Амьдралын баяр баясгалан сайн сайхны төлөө тэмцэх - сайхан амьдралыг цогцлоох - хүн байхын учир гэсэн сэдвийн хүрээнд 50 орчим кино өрсөлдөж манай кино шагналт байранд оржээ. Албан ёсны захидал, шагналаа хүлээж авлаа." хэмээн бичсэн байна.