Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон түүний Засгийн газар улс орноо хэрхэн удирдан залж байгаад тус улсын иргэдийн дөрөвний гурван хувь нь сэтгэл хангалуун бус байгааг иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Иргэд өрхийн орлогыг нэмэгдүүлэх илүү олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газраас хүсч байна гэж санал асуулгын үеэр хариулжээ

Санал асуулгад оролцогчдын дөнгөж 25 хувь нь 2017 оны дунд үеэс хойш Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан байна. 2017 оны зургадугаар сараас Э.Макроны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлсэн билээ.

Нэгдүгээр сарын 2-3-нд явуулсан дээрх судалгаанд 1004 хүн оролцсон байна. 2018 оны дөрөвдүгээр сард иргэдийн дунд явуулсан ижил судалгааны дүнд тэдний 59 хувь нь Засгийн газрын бодлогод сэтгэл хангалуун бус байдаг гэж хариулж байжээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг