Өдгөө 72 настай домогт дуучин Элтон Жон Шинэ Зеландад болсон тоглолтынхоо үеэр гэнэт дуулж чадахаа больж фэнүүдээсээ уучлал гуйн тайзнаас буужээ.

Тэрбээр төгөлдөр хуураа түшээд толгойгоо сэгсрэн, нулимс нь цийлэгнэн  "Миний хоолой гарахгүй байна. Би дуулж чадахгүй нь ээ. Та нарыг орхих нь, намайг уучлаарай" гэж хэлсэн талаар BBC мэдээлсэн байна.

Элтон Жон уушгины хатгалгаатай гэж оношлогдож байсан аж. Энэ талаар алдарт дуучин өөрийн инстаграм хуудастаа "Би бүх хүнд талархлаа илэрхийлье. Би хатгаатай ч гэсэн сайн шоу үзүүлье гэж хичээсэн" хэмээн бичжээ.


Эх сурвалж: BBC