2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх 4 дүгээр сарын 15-нд дуусна.

Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын онлайн бүртгэл https://www.eec.mn  цахим хуудсаар орон даяар 2019 оны 02 дугаар сарын 14-нд эхэлсэн. 

Улмаар бүртгэлийн хугацаа ирэх 4 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.