Энэ онд арванхоёрдугаар ангиа төгсөж буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны "шалгуулагчийн булан"- гаас QR код бүхий "Бүртгэлийн хуудас"-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна гэж Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/-ын журамд заажээ. 

ЭЕШ-ЫН ШАЛГАЛТ Элсэлтийн Ерөнхий Шалгалтын шалгуулагчид шалгалт өгөх байр, анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2019 оны тавдугаар сарын 15- наас хойш www.eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан"-гаас авна. Шалгалтын хугацаа дуусмагц анхны дүнг шууд мэдээлнэ. Харин шалгалтын хэмжээст оноог шалгалтыг зохион байгуулсанаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягны шалгуулагчийн буланд байрлуулах юм байна. 

Шалгуулагчдын Монгол хэл бичгийн шалгалтын хуудсыг 2019 оны тавдугаар сарын 6-наас, Элсэлтийн Ерөнхий Шалгалтын батламж хуудсыг 2019 оны зургадугаар сарын 24-нөөс эхлэн тараах ажээ.