Өөрийн твиттер хуудас болоод шууд эфир, ярилцлагын нэвтрүүлэг гээд хаа сайгүй л DOGE койны тухай наргиа хийж явсан тэрбумтан маань саяхан SpaceX компани нь Doge-1 гэх нэртэй хиймэл дагуулыг сансарт гаргана гэж ярьж байсан билээ. 

Тэгвэл түүний DOGE койнд зарласан хайр улам гүнзгийрэв үү гэлтэй тэрээр тус койныг Тэслагийн төлбөрийн нөхцөлд оруулах талаар үнэхээр бодож үзэж байгаа бололтой. 

Өчигдөр буюу Мягмар гарагт Элон Маск өөрийн твиттеэр хуудаснаа нэгэн санал асуулга явуулсан нь “Та нар Тэслаг DOGE койноор худалдаа хийдэг болгохыг хүсэж байна уу?” гэжээ. 

 

Түүний жиргээ нийтлэгдсэнээс төд удалгүй 1.4 сая гаруй хариу авсан бөгөөд тэдний 76.9 хувь нь тийм гэсэн хариу өгсөн бол үлдсэн 23.1 хувь нь эсэргүүцсэн байжээ. 

Гэвч энэхүү яриа DOGE койны үнэд даруй нөлөөлж 0.46 ам.долларын үнэлгээнээс 0.55 ам.доллар болж өсжээ.

Түүний энэ санаа нь үнэн хэрэгтээ тийм ч хэрэгжүүлж ядах зүйлгүй учир нь Тэсла аль хэдийн Биткойныг төлбөрийн нөхцөлдөө оруулчихсан юм. Харин DOGE бол угтаа Биткойноос тийм ч их ялгараад байх зүйлгүй. Үнэ болоод аюулгүй байдлын хувьд л тэнгэр газар шиг зөрүүтэй. 

Түүний энэ үйлдлийг тус койны ханшийг хөөрөгдүүлэх гэсэн л алхам гэж харах хүмүүс цөөнгүй байсан ч үнэхээр тйим үү гэвэл үгүй. Учир нь Биткойнтой адил DOGE койн ч хэрэглээнд нэвтрэхэд асуудалгүй криптовалют юм. Гэсэн ч Тэслад DOGE койноор хийгдэх худалдаа тийм ч их байхгүй байх нь тодорхой билээ. 


Эх сурвалж: Mashable