"Эрүүл Монгол хүний төлөө" уриатай "Хаппи Веритас" эмчилгээ, оношилгооны төв энэ сарын 4-ний өдрөөс эхлэн үйлчлүүлэгчиддээ элэгний B, С вирусын эмчилгээг эхний гурван сарын хугацаанд үнэ төлбөргүй хийхээр болжээ. Мөн тус төв 15 жилийн дархлаа тогтоодог элэгний B вирусын вакциныг хийж эхэлсэн байна.