Засгийн Газрын хуралдаанаар Монгол Улсаа төлөөлөн 11 улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжээд байгаа билээ. Эдгээр сайдуудын дунд өнөөдөр нийгмийн сүлжээнд хамгийн их яригдсан хүн бол Ц.Цэнгэл байв.

Гэвч Олон улсын хэмжээний хуралд англиар ярьсан хэсэг олны гайхашралыг төрүүлээд буй. Уг нь тэрбээр намтартаа англи, орос хэлтэй хэмээн бичсэн байдаг аж.

Бичлэг:

Тэрбээр төрийн албанд 36 жил зүтгэсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны сүүлээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн юм.

Ажилласан байдал:

  • 1983-1990 онд Эрчим хүчний нэгдсэн засварын газрын дарга, 
  • 1990-1996 онд ТЭЦ-3 ТӨХК-д гадаад худалдаа хариуцсан менежер, 
  • 1996-2000 онд "Хасвуу" ХХК-д ерөнхий захирал
  • 2000-2004 онд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 
  • 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 
  • 2006-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд 
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2013 онд "Таван толгой" ТЭЦ төслийн зөвлөх
  • 2012-2015 онд "ДСЦТС" ТУЗ-ийн дарга, 
  • 2015-2019 оны 12 дугаар сарыг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.