АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд хандсан талаар мэдээллийг сарын өмнө гаргасан билээ.Үүний хариуд экс ерөнхийлөгч " Би удахгүй очно" хэмээн твиттер хуудсаараа мэдэгдсэн юм.

Тэгвэл өнөөдөр ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж албан ёсны твиттер хаягтаа "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн бичжээ.

Хаана яваа нь тодорхойгүй байсан ерөнхийлөгч асан юутай ч эх орон руугаа ирж яваа бололтой.



Улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу Монгол Улс, ОХУ-ын хилийн автозамын боомтоор Орос руу зорчих Монголын иргэд, ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 29 хүртэл, Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатарын галт тэргийг энэ сарын 28-ныг хүртэл түр зогсоогоод буй.

Нэн шаардлагатай гэдэгт өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд багтана хэмээн Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдэгдсэн билээ.