Аливаа улсын нийслэлийн 90 хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг ч манай улсын нийслэлийн ердөө тавхан хувь нь ногоон байгууламж байдаг аж. Тиймээс Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлж, дүүргийн удирдлагууд болон алба хаагчид есдүгээр сарын 30-нд 10 төрлийн 1200 гаруй мод, бут сөөгийг тарилаа.