“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүрэг “Эх нялхас”-ын хойд уулзвараас “Хасбаатарын гудамж” 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэл цэвэр усны шугам, сүлжээний ажил хийнэ. Үүнтэй холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл тус авто замыг хаана.

Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах дээрх хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.


Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шийдвэрлэнэ.