Эмэгтэй хүмүүс хүүхэд төрүүлсний дараа өөрийн хүсэл, сонирхолыг мартаж, өөрийгөө ахуйн амьдралдаа бүрэн зориулдаг. Гэр орны ажлын хажуугаар хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар зарим эмэгтэй сайн сайн мэддэггүй. 

Тиймээс шинэхэн ээжүүддээ зориулж эх хүн бүрийн мөрдөх ёстой 12 алтан дүрмийг танилцуулж байна.


#1. Сонирхолтой бай.

Хүүхэдтэй болсон гээд өөрийн сонирхол, хүсэл мөрөөдлөө бүү гээ. Дуртай зүйлээ хийх цаг завыг өөрт гарга. Мөн өдөр тутам ном унших, спортоор хичээллэх цагийг хувиарт оруулж хэвшээрэй. Ингээснээр та хүүхдийнхээ өмнө илүү аз жаргалтай, сонирхолтой болох юм.


#2. Бүү зовоо.

Хүүхдэд хэзээ ч бүү ачаалал өгч, бүү зовоо. Хэрэв та найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хүсвэл нөхөртөө үлдээх гэх мэт өөр аргыг хэрэглээрэй.


#3. Төгс байдалруу бүү тэмүүл.

Амьдрал бол зах замбараагүй, гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Тиймээс хэзээ ч төгс зүйл рүү бүү тэмүүл. Хүүхэд төрсний дараа амьдрал бүр л таамаглашгүй болж хувирна. Үүний оронд үүнтэй эвлэрч, үргэлж гэр орон цэвэр цэмцгэр, үргэлж гэрт ямар нэгэн зүйл хагарч, эвдэрч, асгарч байна гэдгийн хүлээн зөвшөөр.


#4. Буруутай мэдрэмжээс сал.

Та гэртээ хүүхэдтэйгээ үлдэх үү эсвэл ажилдаа эргэж орох уу гэдэг сонголтын өмнө зогсохдоо өөрийн гаргах гэж буй сонголтондоо буруутай мэдрэмжээс зайлсхийхийг хичээгээрэй. Эмэгтэй хүн та чадах бүхий л зүйлээ хийж байгаа. Хэн ч төгс биш.


#5. Тэвчээртэй бай.

Хүүхэд өсгөнө гэдэг амаргүй ажил. Хүүхдүүд үргэлж дуу чимээ гаргахаас гадна шаардлага өндөртэй байдаг. Та тэвчээр алдах үедээ гүнзгий амьсгаа авч, юунд таны тусламж, хүүхдээ ойлгох хэрэгтэй байна гэдгийг ойлгохыг хичээ.


#6. Хүүхдээ сонс.

Хүүхдээ үргэлж анхааралтай сонс. Бид хүүхдээсээ илүүг мэддэг тиймээс түүнийг сонсох хэрэггүй гэж ихэнх ээжүүд боддог. Гэтэл биднээс хүүхэд зөвхөн түүнийг сонсохыг хүсэж байхад бид үргэлж өөрийн зөвлөгөөг санал болгодог зөвлөх шиг зан гаргадаг.


#7. Найз биш харин ээж бай.

Тодохой хязгаарыг тогтоо. Өнөөдөр бид маш чухал шийдвэрүүдийг хүүхэдтэйгээ хамт гаргадаг. Гэхдээ үүнээс гадна хүүхдэд бидний хэрэгцээ маш чухал байдаг. Бид тэднийг сонсож, ойлгож, хүндлэх хэрэгтэй. Бид үе тэнгийхэн биш.


#8. Энгийн байдалд сурга.

Хүүхэддээ аз жаргал гэдгийг эд баялаг, материаллаг зүйл биш гэдгийг ойлгуул. Хүүхэд бага байх тусам ээжийгээ илүү сайн сонсож чаддаг.


#9. Бүү дарамтал.

Хэрэв та хүүхдээ амжилттай, өөрийгөө бүрэн нээгээсэй гэж хүсэж байгаа бол түүнийг бүү дарамтал. Түүний гаргаж буй амжилтыг тайван хүлээж ав.


#10. Өөрөө өөрийгөө хайрлахыг заа.

Эцэг эхчүүдийн хүүхэддээ өгч чадах хамгийн том бэлэг бол өөрийгөө өндрөөр үнэлэх юм. Өөрийгөө өндрөөр үнэлдэг хүн өөрийг нь доромжилсон харьцааг тэвчдэггүй, аз жаргалтай байж чаддаг бөгөөд өөрийгөө аливаа зүйлд бүрэн дайчилдаг юм. Өөрийгөө хэрхэн үнэлэж сургах вэ? Та хүүхдээ үнэлдэг гэдгийг харуулж, цагийг хамт өнгөрөөж, түүнтэй ярилцаж, түүнийг сонс.


#11. Бие даасан байдалд сурга.

Хүүхдийн хөгжлийн үе шат бүхэнд хүүхэд ямар нэгэн зүйлийг бие даан хийж сурах хэрэгтэй. Хэрэв та түүнд тусалж эхэлбэл та хүүхдээ арагш татаж байна гэсэн үг. Хүүхдийг бага багаар хараат бус байдалд хүргэ.


#12. Инээмсэглэ, таашаал ав.

Эх хүн болсны дараа гэр бүл, гэр орны ажилд анхаарал хандуулахаас гадна өөрийгөө бүү март. Өөрийгөө тайвшруулж, амьдралаас аз жаргалыг мэдэр. Таны хүүхэд танд дахин хүүхэд байх боломжийг өгч байна. Тиймээс энэ боломжийг бүү алд.


Хүүхэдтэйгээ хамт хөгжилд. Эх хүн байх ямар гайхалтай гэдгийг мэдрээд үз. Гэхдээ хэзээ ч өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго, сонирхолыг бүү мартаарай. Хүүхэд тань таниар бахархах ёстой.