КАИР. /Xinhua/. Хүний эрхтний наймааны олон улсын сүлжээ байгуулсан найман этгээдийг баривчилсан гэж Египетийн Захиргааны хяналтын удирдагын газраас даваа гарагт мэдээлжээ.

"Палестин эмэгтэйн эрхэлдэг уг сүлжээ Засгийн газрын бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох хүсэлтэй гадаадын өвчтнүүдийн анхаарлыг татдаг байсан" гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, шүүгдэгчдийг байцааж байгаа аж. Египетэд сүүлийн жилүүдэд хүний эрхтний хууль бус наймааны хэргээр Египетийн болон гадаадын олон арван иргэн баривчлагдаж, шийтгүүлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг