Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ ирэх долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд болно. Коронавирус дэгдсэний улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жил ЭЕШ өгөх сурагчдаас монгол хэл, бичгийн шалгалт авахгүй. Өмнө нь монгол хэл, бичгийн шалгалтад тэнцсэн сурагчид ЭЕШ өгөх эрхтэй болдог байсан бол энэ жил 12 дугаар анги төгссөн бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой.

Сурагчид ЭЕШ өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас / цаашид суудлын хуваарь гэх /-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

2020 оны 06 дугаар сарын 01-нээс суудлын хуваариа хэвлэж аваарай.