БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг яг одоо Боловсролын үнэлгээний төв, БСШУСЯ-ны фэйсбүүк хуудсаар элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүдийг өгч байна.

Тус мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.


Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх сургууль, цэцэрлэгийн хичээлийг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зогсоосон. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуульд элсэгчдээс авах ЭЕШ-ыг УИХ-ын сонгуулийн дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлж, 05-нд дуусгаж, их, дээд сургуулийн элсэлтийг 7 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлээд буй.