Шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тараана. ЭЕШ болон Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй.
• Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас батламж хуудсаа авна.
• Орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авна.
• Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид БҮТ-өөс батламж хуудсаа авна.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв