2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 25-наас эхэлсэн. Шалгуулагч өөрийн байгаа газраасаа www.eec.mn цахим хуудсаар дамжуулан ЭЕШ-д онлайнаар бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 04 дүгээр сарын 20-нд дуусна.


ЭЕШ-д онлайнаар бүртгүүлэх заавар:

Бүртгүүлэгч сүүлийн 3 сарын дотор авхуулсан цээж зураг мөн өөрийн цахим хаягтай байх хэрэгтэй. Цахим хаягаар нь ЭЕШ-тай холбоотой мэдээ мэдээлэл очиж байх юм. 

Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүй хичээлийг сонгон бүртгүүлнэ. 

Шалгалтын хураамж нэг хичээл бүр 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх карт заавал бүртгүүлэгчийн нэр дээр байх шаардлагагүй.

Мөн их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдах шаардлагатай. 

Уг шалгалтын босго оноог давсан тохиолдолд ЭЕШ өгөх эрх нь нээгдэнэ.