Туркийн Истамбул хотноо өсвөр насны хүү хоёр настай хүүхдийг цонхоор унаж байхад нь аварсан үйл явдал болжээ.

Тухайн үед охины ээж нь хоол хийж байсан бөгөөд эргэж харах төдийд хүүхэд хоёр давхрын цонхоор унасан байна. Энэ үед хүүхдийн унаж байгааг харсан хүү самбаачлага гаргаж барин авчээ.

Бяцхан охиныг аварсан Фэйзи хүү 17 настай бөгөөд Алжираас ирсэн нэгэн аж. Тэрбээр "Би зам хөндлөн гарч яваад эгц дээрээс охиныг унаж байхад нь хараад бариад авсан" хэмээн ярьсан байна.

Энэ явдал олон эцэг эхчүүдэд сургамж болж, хүүхдээ нэг хором ч өөрөөсөө холдуулж болохгүй гэдгийг харуулсан юм.