Хүүхдийн зохиолч, судлаач Адъяагийн Найгалмаа зөвлөж байна

Бага насны хүүхдийн дархлаа хөгжсөн байдаг учраас ойр ойрхон өвддөг. Энэ үед эхийн сэтгэл санаа маш их тогтворгүй болно. Аав руу нь ярина, эмчид хандана, эм тарианы мөнгө гээд төлөвлөөгүй зардал ар араасаа гарна.

Гэвч зарим аав "Хүүхдээ хараад өдөржин зүгээр сууж байж өвдүүлчихдэг" гэж эхнэрээ буруутгах нь бий. Үнэндээ хүүхдээ өвдөөсэй, зовоосой гэж бодон сахиж суудаг эх хүн үгүй.
Хүүхэд ямар нэг шалтгаанаар л өвддөг. Тиймээс хэрэв хүүхэд тань өвдсөн бол эцэг, эх та хоёр нэгдмэл байгаарай. Ээж нь харсаар байж албаар өвтгөөгүй гэдгийг аав минь та ойлгоорой.
Харин үүнийхээ оронд ээжийнх нь сэтгэл санааг дэмжих нь чухал. Өвдсөн хүүхдээ саатуулж, тодорхой цагийг хамт өнгөрөөж, тоглож, аавын сэтгэл шингэсэн ховор нандин гарынхаа хоолыг хийж өгөөрэй. Гэр бүлийн энэхүү харилцаа нь хүүхдийн эрүүл мэнд болоод сэтгэл санаанд таатай нөлөөлдөг. Учир нь хүүхэд өвдсөн бурууг ээжид тохохгүй байх нь хүүхдийн өвчний эдгэрэлтэнд ч эерэгээр нөлөөлдөг юм шүү.