Халх голын байлдааны 80 жилийн ой тохиолдож байгаатай холбоотой хотоос гадагш чиглэх хөдөлгөөн буюу Хүй долоо худаг явах чиглэлийн замууд хэт их ачаалал аван түгжрэл үүссэн талаар ТЦА-аас мэдээллээ. Иймээс нийт эрхэм жолооч ард иргэд нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцоно уу.

Ачаалал авсан замууд:
-Энхтайваны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн
-Нарны зам зүүнээс баруун чиглэх хөдөлгөөн
-Нарны гүүр урд болон хойш чиглэх хөдөлгөөн
-Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүр урдаас хойш чиглэх хөдөлгөөн
-Б.Доржийн гудамжнаас зүүн тийш чиглэх Их тойруугын хөдөлгөөнүүд ачааллаа авсан байна