Бид идэж буй бүх зүйлийнхээ нийлбэр юм. Ийм дүгнэлтэд эртний хүмүүс хүрсэн байдаг. Тэд идэж буй зүйл хүний эрүүл мэндэд хамгийн чухал гэдгийг олж тогтоосон.  Хэрэв та идэж буй зүйлдээ хяналт тавьдаг бол бүтээгдэхүүний орц, найрлага танд хамгийн чухал юм. Удаан хадгалалттай бүтээгдэхүүний орц найрлагыг судлах гэж байна уу? Үнэхээр хэцүү, тийм биз? 

Зайдас, бяслаг, соусууд бүгд нийлэг нэмэлтүүд агуулж байдаг. Харин төрөл бүрийн Е кодууд хүнсний бүтээгдэхүүнд «ид шид»-ийг үзүүлдэг байна. Амт нэмж, өнгийг сайжруулж, мөн тус бүтээгдэхүүнийг удаан хадгалж болдог. Гэвч эдгээр давуу талуудын ард бидний эрүүл мэндэд маш том хохирол учирч байна. 


Е-100-Е-182.

100-182 хүртэлх кодууд бол хүнсэнд өнгө үзэмж нэмдэг хүнсний өнгө оруулагч. Эдгээр өнгө оруулагчийн дунд байгалийн гаралтай ч бий нийлэг ч бий. Нийлэг өнгө оруулагчид хавдар, бөөрний өвчлөл, харшил гэх мэт маш олон өвчний үндэс болдог: 

Хүнсний өнгө оруулагчдын дунд хамгийн аюулгүйд тооцогддог кодууд бол:

Е-100 – куркумин

Е-101 – рибофлавин (В2 витамин) 

Е-106 – рибофлавин (натри фосфат 5)

Е-140 – хлорофилл

Е-163 – антоциан

Е-200-Е-299.


Хадгалалт. Хүнсний бүтээгдэхүүнүүдийг удаан хадгалахын тулд ашигладаг бөгөөд хамгийн аюулгүй хадгалалтын нэмэлтүүд:

Е-202 – калий сорбат

Е-260 – уксусны хүчил

Е-270 – сүүний хүчил

Е-290 – нүүрс төрөгчийн диоксид

Е-297 – фумаровын хүчил


Нийлэг хадгалалттай бүтээгдэхүүнүүд бөөрний өвчлөл, хорт хавдар, ходоод гэдэсний эмгэг, мэдрэлийн системд нөлөөлдөг.

Е-300-Е-399.

Энэ бол үл эсэлдүүлэгч юм. Эдгээр үл эсэлдүүлэгчдийг голдуу өөх ихээр агуулдаг бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг. Мөн шар айраг, дарс зэрэгт исэлдүүлэхгүйн тулд нэмэж өгдөг.

Хамгийн алдартай, ач тустай үл эсэлдүүлэгч бол Е-300,  Е-306-Е309 юм. Бусад үл эсэлдүүлэгчдийн талаарх нарийн мэдээлэл байхгүй бөгөөд Е-310-Е-312 кодууд тууралт үүсгэж, Е-338-Е-366 кодууд ходоодны өвчлөлд хүргэж болзошгүй.

Е-400-Е-599.

Эмульгатор болон тогтворжуулагч. Энэ төрлийн нэмэлтүүд холилддоггүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг холиход зориулсан юм. Жишээлбэл, ус өөх.


Хамгийн аюулгүй нэмэлтүүд:

Е-406

Е-420

Е-440

Е-500

Е-507


Хамгийн аюултай нэмэлтүүд:

Е-400-Е-405

Е-407 – сэжигтэй

Е-501, 503, 512, 513, 527

Е-600-Е-699.

Эдгээр кодуудын ард амт, үнэр нэмэгдүүлэгч нуугдаж байна. Ихэнх амт нэмэгдүүлэгч эрүүл мэндэд хортойд тооцогддог. Хамгийн түгээмэл бол натрийн глумат буюу Е-621.


Е-900-Е-999.

Энэ төрлийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэмэлт бол хийжүүлсэн ундаа, бохинд хийдэг нийлэг сахар орлуулагч Е-951 юм. Е-951 мэдрэлийн системийг алдагдуулж депрессийн байдалд оруулдаг гэжээ.

Е ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн:

  • Амттан, ундаа, бохь
  • Хиаман төрлийн бүтээгдэхүүн
  • Йогурт
  • Чипс
  • Зайрмаг
  • Соус