МОСКВА/РИА Новости/. Их Британийн дуучин Эд Ширан эхнэр Черри Сиборнтой хамтран тоглосон "Put it all on me" дууны клипээ “YouTube” хуудаст байршуулжээ.

Клип цацагдсан эхний өдрөө үзэлтийн тоо 2 сая гаруйд хүрчээ. Энэ дуу нь түүний “No.6 Collaborations Project” студийн цомогт нь багтсан байна. Түүнчлэн Канадын дуучин Жастин Бибер, рэпер Трэвис Скотт  нартай хамтран гаргасан бүтээлүүд нь энэ цомогт нь багтжээ. "Put it all on me" дуугаа Эд Ширан Их Британийн дуучин Элла Майтай хамтран бичсэн байна. 

Дуучин Эд Ширан хоккейн тоглогч байсан бүсгүй Черри Сиборн-д шинэ оны өмнө гэрлэх санал тавьж байсан юм



Эх сурвалж: Монцамэ агентлаг