Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт  Монгол Улсын гавъяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль хүртэж чөлөөтийн түүхэнд анх удаа хошой хүрэл медалийн эзэн боллоо. Өчигдөр шөнө болсон тус барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Болгарын Владимир Дбуовтой хүч үзлээ. Барилдааны эхнээс л санаачлагыг гартаа авсан манай тамирчин Э.Бэхбаяр долоон оноогоор өрсөлдөгчөө ялсан юм.  Өнгөрсөн жил гаргасан олон улсын чөлөөт бөхийн рейтингийн судалгаагаар Э.Бэхбаярыг тив дэлхийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэж, жагсаалтад дээгүүр байр эзэлж байсан таамаг ийнхүү биелэлээ оллоо.