Индонезийн Жакарта хотод болж буй Азийн наадмын медалиа Монголчууд алтаар эхлүүллээ.

Тодруулбал, чөлөөт бөхийн 57 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавъяат тамирчин Э.Бэхбаяр өчигдөр финалын шатанд Азийн аварга, БНАСАУ-ын тамирчин Кан Кум Соныг ялж, Азийн наадмын аварга боллоо.

Энэ нь Монголчуудын Азийн наадмаас хүртэж буй 21 дэх, чөлөөт бөхийн тамирчдын хүртэж буй 11 дэхь алтан медаль болж буй юм.