Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” хэмээх нийтлэл 2019.06.25-ны өдөр нийтлэл бичжээ.
Энэхүү нийтлэл нь гүтгэлэг гэж үзсэн тул Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нар Сүхбаатар дүүргийн цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас иргэн Э.Бат-Үүлийг бусдыг гүтгэсэн буюу Зөрчлийн хуулийн 6.21-д заасны дагуу хоёр удаа 2 000 000 төгрөгөөр торгосон.
Тэгвэл ингэж торгосон нь үндэслэлгүй гэж Э.Бат-Үүл үзэж нийт дөрвөн сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах хүсэлт бүхий өргөдлөө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Түүний өргөдлийг өнөөдөр 13:30 цагт хэлэлцэх юм.
Хэрвээ шүүх хуралд оролцогчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахгүй л бол Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгох, хэвээр үлдээх гэсэн шийдвэр гаргах юм.