Ардчилсан намын анхдагч Э.Бат-Үүлд цагдаагийн газраас бусдын нэр хүндэд халдсан хэмээх гомдлоор хэрэг нээхээр болсныг дуулгасан аж. Энэхүү асуудал нь Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Ганц худагт цагдан хорьж байх үед үзэл бодлоо илэрхийлэн твиттерт жиргэснээс үүдэлтэй аж.

Тухайн өдөр Э.Бат-Үүл "Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм. Улаан цайм ямар ч үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг М.Энхсайханаар зориуд харуулжээ. З.Энхболд айлгана л гэж бодоод байгаа юм байх даа. Хуцлаа л байна." хэмээн жиргэсэн нь З.Энхболдын гомдох шалтгаан болсон бололтой.