Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдөд ээлтэй цахим тогтолцоог бүрдүүлэх, хялбаршуулсан горимоор тайлан илгээх, татвараа төлөх, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, татварын мэдээллээ хянах технологийн шийдлийг ebarimt аппликейшнд нэвтрүүлээд буй.

Мөн и баримт апп хэрэглэгчдийн төдийлэн мэддэггүй боловч цаг завыг хэмнэх үйлчилгээг танилцуулж байна.


#EBARIMT аппликейшн ашиглан

1.еbarimt апп-аараа орж иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулж төлсөн татвараа шалгаарай

Ебаримт аппликейшн таны татварын тайланг боловсруулж та төлсөн татвараа хянах боломжтой боллоо. Ингэхийн тулд ебаримт аппликейшнд өөрийн бүртгэлээр нэвтрэн ТАТВАР цэс дээр дарж иргэний үнэмлэхний QR кодыг уншуулаарай. Ингэснээр таны тухайн жилд төлсөн татварын дүн болон үйл ажиллагааны орлого, зарлагын дүнгээ хянах боломжтой юм.

2.Төрийн үйлчилгээний төлбөр, тооцоог төлөх боломж

Ебаримт аппликейшнг ашиглан та өөрийн цаг зав ажлаа хэмнэн 1-3 минутын хугацаанд төрийн үйлчилгээний төлбөр тооцоог хийнэ. Цаашид төрийн 25 байгууллагын 185 үйлчилгээг ебаримт аппликейшнд үе шаттайгаар нэвтрүүлнэ.

3. УБЕГ-ын  үйлчилгээний төлбөр, хураамжийг төлөөрэй

Үйлчилгээ гэсэн цэс рүү орон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг сонгон ороод иргэний бүртгэлийн 18 төрлийн лавлагаа, иргэний бүртгэлийн 20 төрлийн үйлчилгээ, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 57 төрлийн үйлчилгээ, хуулийн этгээдийн эрхийн бүртгэлийн 9 төрлийн хураамж нийт 108 төрлийн үйлчилгээг ебаримт аппликейшн ашиглан интернэт банкаар төлдөг болсон.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт төлөх төлбөр, хураамж буюу гэрчилгээ, мэдэгдэлд төлөх хураамжийг интернэт банкаар төлж болдог болсон.

4.Төрийн үйлчилгээг и баримт апп-аас авахад илүү хялбар

Нийгмийн халамжийн 4 үйлчилгээг И-баримт апп ашиглан авдаг болсон. Насны хишиг, Алдарт эхийн тэтгэмж, Жирэмсний тэтгэмж, Цалинтай ээжийн мөнгийг заавал өөрийн биеэр банкинд очиж оочирлож, цаг хугацаа алдалгүйгээр иргэд өөрийн харилцах дансандаа авах боломжтой юм.5.И баримт ашиглан ЭМД-ын албан журмын даатгалаа төлөх боломжтой 

Иргэд гар утаснаасаа и баримт аппликейшнээр ороод ЭМД-ын төлбөрөө шууд төлөөд эмнэлэгт үйлчлүүлэх боломжтой болсон. Учир нь төлбөр нь банк хооронд бус шууд төрийн сан руу орох учраас төлсөн даруйд системд харагдах юм.

Зөвхөн хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн төдийгүй, малчин, оюутан, гадаадын иргэн, харьяалалгүй хүн ч эрүүл мэндийн даатгалын төлбөрөө и баримтаар төлж болно.

Өмнө нь үйлчилж байсан шиг ЭМД төлөхийн тулд заавал банканд мөнгөө тушааж, цаг заваа алдахгүй гэсэн үг. Та мөнгөө тушаахдаа и баримт аппликейшнийхээ төрийн үйлчилгээ хэсэг рүү орж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэсэн цэсэн дээр дарж харьяалагдах аймаг дүүрэг, сум хороогоо сонгон төлбөрөө хийх юм.  Албан журмын даатгалаар хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан, малчин, тодорхойгүй хөдөлмөр эрхэлдэг бол сард 4200 жилд жилд 50400 төгрөгийн төлбөр төлнө. Харин гадаадын иргэн болон Монголд харьяалгүй хүн сард 8400 жилд 100800 төгрөгийн төлбөр төлнө. Нэг ёсондоо банкинд оочирлодог байдлыг энэхүү системээр халсан.


6.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийг Ибаримт аппликейшн ашиглан төлөх боломжтой

Ингэхдээ хуулиараа 1-6 дугаар сарын хооронд төлдөг. Магадгүй тухайн иргэн төлж амжаагүй бол, чухам хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй бол шийдэл нь Ибаримт аппликейшнд бий. Энэ жилийн эхний улирлыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа цахимаар төлсөн иргэдийн тоо 150 хувиар өссөн. Үүнээс 16 мянга гаруй иргэд и баримт аппликейшн ашиглан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна.