Цахим төлбөрийн баримтын систем #Ebarimt/- д "ААН болон бизнес эрхлэгч хувь хүн"-д гардаг нийтлэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх зааварчилгааг хүргэж байна.

Тухайлбал ямар үед ААН илгээгээгүй төлөвт шилжих вэ гэдгийг тодруулжээ. 

Үүнд

1.Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын нэгдсэн системд илгээх үүрэгтэй ба тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар таны бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгаажна. /Уг хугацаа хэтэрвэл 1800-1288 дугаарт мэдээлнэ үү./
2.Хэрэглэгч сугалааны дугаар бүртгүүлэхдээ буруу шивсэн бол ААН илгээгээгүй төлөвт шилжих ба тухайн сугалааны дугаарыг устгаад дахин зөвөөр бүртгүүлэх боломжтой" аж.