ПАРИС. /TASS/. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноуденд Франц улс орогнох эрх олгох нь зүйд нийцнэ гэж Францын Хууль зүйн сайд Николь Беллубе үзэж байна.

“Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгохыг би хувьдаа дэмжиж байна. Франц улс шилжилт хөдөлгөөний салбарт баримталж буй зарчимдаа үнэнч байж, ийм хүсэлт гаргасан хүмүүст заавал орогнол олгох ёстой гэж би үзэж байна. Эрх чөлөөг хамгаалах үйл хэргийнхээ төлөө мөрдлөг хавчлагад өртөж буй хэн бүхэнд орогнох эрх олгох  нь үндсэн хуулийн эрх гэж үзэж байна” хэмээн Францын Хууль зүйн сайд онцлон тэмдэглэжээ.

Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олландаас 2013 онд орогнол хүсэж байсан тухайгаа Сноуден өмнө нь мэдэгдсэн юм. "Одоо Ерөнхийлөгч Эмманюэль Макрон надад ийм эрх олгоосой гэж би хүсэж байна” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг