Цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын баримт бичиг болох E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилготой вэб портал болон гар утасны аппликэйшн хөгжүүлжээ.

Та https://e-mongolia.mn/home руу ороод эсвэл Е-Mongolia апп утсан дээрээ суулгаад төрийн 181 үйлчилгээгээ аваарай. Эдгээр үйлчилгээнд таны өдөр тутам хэрэгтэй лавлагаа, иргэний үнэмлэхний захиалга зэрэг багтжээ.

“Төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал” www.e-mongolia.mn системийг бий болгосноор эхний шатанд харилцан ялгаатай чиг үүрэг бүхий төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж цахимаар авах боломжтой болох аж.

Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр  үзүүлэх юм. Ингэснээр цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл, хүнд суртал, авлига эрс буурсан жишээ улс орнуудад бий.  Улмаар төрийн байгууллагуудын цахимжих үйл явцад томоохон ахиц, дэвшил гарах юм.