МОСКВА/РИА Новости/. BuzzFeed” цахим хуудас хэрэглэгчдээс санал асуулга авч, дуустал нь сонсохоос залхдаггүй дуунуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад 31 дууг оруулсан байна.

Санал асуулгын дүнд Америкийн “My Chemical Romance” хамтлагийн 2006 онд гарч байсан “Welcome to the Black Parade” дуу жагсаалтын нэгдүгээрт орсон байна. 


Жагсаалтын хоёрдугаар байрт дуучин Уитни Хьюстоны “I Will Always Love You” оржээ. 


Гуравдугаарт “Toto” хамтлагийн “Africa” дуу оржээ. 

Эдгээр дууны жагсаалтад мөн дуучин Аделийн “Someone Like You”, дуучин Жефф Баклигийн “Hallelujah”, Селин Дионы “My Heart Will Go On” зэрэг дуунаас гадна 1992 онд Грэммийн шагналыг хоёр удаа хүртэж байсан R.E.M. хамтлагийн “Losing My Religion”, "ABBA" хамтлагийн Dancing Queen” дуунууд орсон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг