Монгол улсад хамгийн анхны хөгжмийн театр 1950 оны 12-р сарын 30-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Ийнхүү Монголдоо төдийгүй Азид цорын ганц “Хөгжмийн сонгодог театр” бий болсон юм. Энэхүү түүхээр ДБЭТ 55 жилийн ой арванхоёрдугаар сарын 30 тохиох гэж байна.

Ойн баярт зориулсан “Учиртай гурван толгой” дуурийг гурван үеийн уран бүтээлчид хамтран тоглохоор болжээ. Учир нь анхны хөгжмийн театр 1950 оны 12-р сарын 30-ны өдөр ашиглалтанд орж Монголын анхны сонгодог дуурь болох Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийж байжээ.

Энэ удаа үндэсний шилдэг дуурь Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурьт 3 үеийн уран бүтээлчид хамтран тоглох гэж буйгаар онцлог. 

Тухайлбал үе үеийн шилдгүүд болох Ардын жүжигчин А.Долгор, А.Дашпэлжээ, Ч.Мөнхшүр, Б.Жавзандулам, Гавьяат жүжигчин, театрын захирал Ц.Төвшинтөгс болон Х.Үнэнхүү, А.Бүтэд, М.Болд, Б.Цэцгээ, Д.Ганхуяг, С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа нарын үе үеийн алдартай сопрано, баритон, тенорууд гол дүрүүдэд ээлжлэн дуулах юм байна.

Мөн УДБЭТ-ын симфони найрал хөгжим,  найрал дуучид болон балетын жүжигчид  оролцож, удирдаачаар  УДБЭТ-ын ерөнхий удирдаач УГЗ Н.Туулайхүү ажиллах  болно.