Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийг тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан. 

Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эмэгтэйчүүд, жирэмсний дотрын кабинетийг бие даан ажиллуулж, ЭХО болон лабораторийн шинжилгээг нэг цэгт төвлөрүүлжээ.

Ингэснээр жирэмсэн эхчүүдийн шинжилгээ өгөх хугацаа 2-5 хоногоор багасч, эх нярайн үндсэн үзүүлэлт сайжирсан нааштай үр дүн гарч эхлээд байна. Түүнчлэн жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүлээгдэл чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй, ээлтэй орчинд цогц байдлаар үзүүлэх нөхцөл бүрдэж буй юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар