Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат билгүүн номч Б.Ренчиний тухай баримтат кинонд тогложээ. Тэрбээр энэхүү учрал тохиолд ихэд бэлгэшээж " Миний өмссөн энэ улаан хүрэн тэрмэн дээл эх эрдэмтний маань өмсөж байсан дээл юм байна. Азтай шүү би" хэмээн бичжээ.

Тус нэвтрүүлэгт билгүүн номчийн түүх, түүний гэр бүлийн хүмүүс намтрын талаар өгүүлдэг аж.