МОСКВА/РИА Новости/. Оросын нэрт дуучин, рэпер, продюсер Тимати, загвар өмсөгч бүсгүй Анастасия Решетова нар хүүтэй болжээ. Энэ тухай дуучин Тимати “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


Түүнчлэн загвар өмсөгч бүсгүй Анастасия Решетова "Инстаграм" хуудсандаа “Юнусов Ратмир Тимурович энэ ертөнцөд тавтай морил. Бидний хүсэн хүлээсэн хүү минь” гэжээ. 

Дуучин Тимати өмнө нь загвар өмсөгч Алена Шишковатай харилцаатай байсан бөгөөд тэд Алиса нэртэй 5 настай охинтой юм.  


Эх сурвалж: Монцамэ агентлаг