Их Британийн дуучин, 28 настай Рита Ора, Жей Зигийн эзэмшдэг Roc Nation рекордын студитай хийсэн хууль ёсны тэмцлийнхээ үеэр хүнд байдалд орж, амьдралдаа санаа зовж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь гэрээгээ цуцлахыг хүссэнийх нь хариуд түүнийг уран бүтээлээ хийх эрхийг нь 5 жилийн хугацаанд хориглож,  шүүхийн хаалга татсан түүх юм. Тэрээр шүүх ажиллагааны явцад шаналж бухимдан “айдаст” автсан тухайгаа ярьсан байна.

Тэрээр Жей Зигийн Rok Nation рекордс нь түүний хүсэл, сонирхлыг үл тоомсорлон бусад уран бүтээлчдийн нэн тэргүүнд тавьсанд гомдолтой байсан учраас гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан гэж мэдүүлжээ. 2016 онд Rok Nation, дуучин Рита Ораг шүүхэд өгсөн ба 2,3 сая долларыг нэхэмжлэн, гэрээний хугацаанд 5 цомог гаргах болзолтой байсан ч нэг цомог гаргасан гэж буруутгасан юм. Харин дуучин хариуд нь студи түүний хоёр дахь цомгийг гаргахгүй хойшлуулсан талаар мэдүүлсэн билээ.

Реппер Жей Зи хувийн зүгээс түүнийг Roc Nation-ний гэрээнээс чөлөөлөх болно гэсэн ч  одоохондоо ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа аж.