Дуучин Мариан Керри саяхан шинэ цомгоо гаргажээ. Энэхүү цомогт багтсан хэд хэдэн дуу нь “хайрыг үл хүндэтгэсэн" талаар өгүүлсэн байна. Эдгээр дуунуудыг саяхан салсан саятан найз залуу Жеймс Пакертаа зориулсан болов уу хэмээн сонсогчид нь таамаглал дэвшүүлжээ. 

Америкийн поп дива 48 настай, Австралийн казиногийн босс 51 настай хосууд 2016 онд сүй тавьсан бөгөөд 18 сарыг хамтдаа өнгөрүүлснийхээ дараа салсан байна.

Английн “The Daily Telegraph” сонины бичсэнээр тус цомгийн “Causion” дуу нь гашуун үгтэй бөгөөд нэрийг нь дурьдаагүй эксийнх нь тухай дуу гэнэ.

Энэхүү дуугаа дуучин өөрийн “хувийн” чанартай уран бүтээл хэмээсэн байна. Уг дуу өөрийнх нь хайрыг хүндлээгүй учраас амьдралаас минь “зайл” гэсэн үгтэй дуу аж.

Дуучин экс найз залуугаасаа 50 сая долларыг “таагүй байдал учруулсан”-ны төлбөрт авах гэнэ. Одоо дуучин маань тайзны арын бүжигчинтэйгээ учир ургуулсан бол түүний экс Нью-Йоркийн сошиалит Кайли Лимтэй болзож буй юм.