Түүний хуримын ёслолд дэлхийн одод болон язгууртнууд оролцохоор Англид цугласан байна. “Starry Eyed” хит дууны эзэн 32 настай тэрээр арт диллер Каспер Жоплингтой Йорк Минстерийн сүр жавхлант готик сүмд гэрлэжээ. Сүйт бүсгүй уламжлалт хуримын даашинзыг сонгож, тус даашинзыг Chloé Paris atelier урласан гэнэ. 

Энэхүү гайхалтай даашинзыг гараар урлахад 640 цагийг зарцуулсан ба маш уран нарийн хийцтэй. Дуучин цэнхэр өнгийн Вольксваген кампер маркийн машин хөлөглөн ирэхэд фенүүд нь “Элли” хэмээн хашгирч, хайртай дуучиндаа баяр хүргэсэн байна. 

Хуримын зочдыг онцлоход дуучин Кэти Перри, найз залуу Орландо Блум болон дуучин Жеймс Блант, жүжигчин Сиенна Миллер, комедиан Жимми Карр, артист Трейси Эмин оролцсон байна. Гүнж Евгений, Беатрис нар ээж Йоркийн гүн ахайтан Сара нар хүндтэй зочдын тоонд багтжээ.