Дэлхийн тэргүүн зэргийн тайз, Милан хотын агуу театр La Scala -д Монгол хүн анх удаа дуулахаар болсон баярт мэдээг дуулгаж байна. 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын энэ жилийн шинэ улирлын нээлттэй зэрэгцэн МУГЖ Э.Амартүвшин La Scala театрын тайзнаа дуурийн урлагийн ноён оргил "Аида" дуурийн Амонасро буюу Этиопын хааны дүрд тоглох юм.

Энэ бол үе Монголын дуурийн урлагийн түүхэнд гарч буй онцгой үйл явдал билээ.

La Scala нь үе үеийн алдартнуудын мөрөөдөл болсон тайз бөгөөд дуурийн урлагийн дэлхийд нэртэй академи юм.

Дэргэдээ дуулаачийн болоод балетийн сургуультай. Тайз болон жижиг хэрэглэл урлалын үйлдвэртэй. Түүнд нь 150 оёдолчин ажиллах бөгөөд зөвхөн өөрийн төдийгүй Европын олон театрт хувцас хэрэглэл захиалгаар нийлүүлдэг байна. Дуурийн дуучдаа маш өндөр шалгуураар авдаг гэдгээрээ алдартай.

Сонирхуулахад "Айда" дуурийг Монгол Улсад анх УДБЭТ-ын тайзнаа анх 2011 оны 04 дүгээр сарын 30-нд тавьж байсан юм. 1871 оны зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавигдсан "Аида" толгой эргэм амжилт олж, тэр өдрөөс хойш дэлхий дахины сонгодог театр бүрийн урын санд заавал ордог гайхамшигт дуурь болсон байна.