Клоуи Кардашиан өнгөрсөн мягмар гарагт Лос-Анжелсийн Варвик шөнийн клубт болсон алдарт дуучин Диана Россын 75 насны төрсөн өдрийн одод түгсэн үдэшлэгт тачаангуй дүр төрх, гайхалтай үс засалтаараа олны харцыг булаажээ. 

34 настай реалити шоуны од тэрээр сүүлийн хэдэн сар фитнесээр хичээллэсэний үр дүнд гайхалтай бие галбиртай болж чадсан байна. 

Клоуигаас гадна түүний ээж 63 настай Крис Женнер, эгч Коуртни нар тус үдэшлэгт ирсэн аж. Коуртни даашинзны оронд “oversized” мөнгөлөг хослол өмссөн ба дотор нь өргөгчтэй хар өнгийн хөхний даруулга зүүжээ. 

Крис хар ногоон өнгийн ташаа ил гарсан, саатай даашинз өмсөн, цагаан үстэй зах гартаа барьжээ. 

Түүнийг урт хугацааны амраг 38 настай Кори Гамбл дагалдан ирсэн байна. 

Клоуи гайхалтай дүр төрхөөрөө олны анхаарлыг татсан бол харин эгч Коуртнигийн хөхний даруулга олны сонирхолыг ихэд татсан байна. Зарим нь түүнийг цээж нүцгэн байна гэж хүртэл хардсан аж. 

Клоуи үдэшлэгийн үйл явцаас бичлэг хийн хуваалцжээ. Тус орой дуучин Бейонсе төрсөн өдрийн дууг дуулсан ба дуучин Диана Россын охин телевизийн од Трейси Эллис Росс ээждээ мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн нь тухайн бичлэгт багтжээ.


Эх сурвалж: www.dailymail.co.uk