“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдод зориулан хийсэн шинэ загварын контемпорари бялуу сошиалд олны анхаарлыг татлаа.

“Sweet Kitchen” фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн хийсэн бялууныхаа тухай тайлбарлахдаа “Дэлхийд амтат бялууны хийц илүү арт, минимал чиглэл рүүгээ хөгжиж байна. Бидний хувьд энэ арга барилаас суралцаж байгаа. Энэ хүрээндээ дуучин Д.Болдын хувьд үргэлж шинийг эрэлхийлсэн уран бүтээл хийдэг дуучин учраас өөрсдийн шинэ загварын контемпорари бялууг бэлэглэсэн юм. Амтат бялууны оройг тусгайлан хэлбэрт оруулсан шоколадаар чимэглэсэн ба нарийн гар ажиллагаагаар өө сэвгүй хурц ирмэгийг гаргаж өгсөн. Энэхүү бялуу нь нимгэн кремтэй минимал өнгө төрхийг илтгэсэн гэдгээрээ онцлог” гэлээ. 

Авьяаслаг Б.Тэмүлүн бүсгүй "Камертон" хамтлагийн гуравдугаар сарын 8-нд хийсэн "Хайр" тоглолтын хүлээн авалтад өөрийн гарын бялууг хийж өгсөн байна.