Энэ жил эхийн хоёрдугаар одон авсан, таван охины ээж дуучин Ану буюу Ч.Уранхолбоо тун удахгүй хуримаа хийхээр зэхэж байгаа аж.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа "Хуримын бөгжөө захиалаад, даашинзаа бэлдсэн, одоо өдрөө хүлээх л үлдлээ. Догдлоод байх юм. Таван охинтой болоод хурим хийх ёстой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байлаа. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг" хэмээн бичсэн байна.

Дуучин Ану бяцхан охидоо өсгөхийн хажуугаар влог хуудас идэвхтэй хөтлөхийн хажуугаар өөрийн бизнесээ хийж, сурталчилгаанд тоглон, сайн үйлсийн ажлыг ч амжуулдаг билээ.