Дуучин Ариана Гранде 8418 гэсэн тоог өнгөрсөн 9 дүгээр сарын 11-нд амиа алдсан экс найз залуу Пите Дэвидсоны дурсгалд зориулан хөлөндөө шивүүлжээ. 

Мөн хуучин найз залуугийнхаа Майрон нэртэй нохойг үрчлэн авсан байна. 

Дашрамд дурьдахад, Ариана Грандегийн “Thank you,Next” дуу нь Youtube-д тавигдсанаасаа хойш 24 цагийн дотор 50 сая удаа хандалт авсан ба хит дуунуудын номер нэгт явж байна.

Тэрээр“Уг дуугаараа залуу охидуудад өөрийн мессежийг илгээхийг хүссэн. Найз залуугаасаа болоод өөрийгөө үгүй хийх хэрэггүй. Чи залуустай болзож болно. Гэхдээ тэд буруу зүйл хийвэл, заавал өөрийгөө зовоох хэрэггүй, дахин эхлэх зоригтой байх хэрэгтэй” гэжээ.


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk