НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Дуучин Арета Франклин гурван гэрээслэл үлдээсэн байсныг Мичиган муж улсын Детройт хот дахь гэрээс нь олсон байна. Энэ тухай Арета Франклины өмгөөлөгчөөр 40 гаруй жил ажиллаж байсан Дэвид Беннетт мэдэгджээ.  


Дэвид Беннеттийн ярьснаар, гараар бичсэн уг гэрээслэлүүдийн нэгийг нь 2014 оны 3 дугаар сард бичсэн бол үлдсэн хоёрыг нь 2018 онд бичсэн байжээ. 2014 онд бичсэн гэрээслэлийг нь дэрэн доороо нуусан түүний өдрийн тэмдэглэлийн завсраас олсон байна. Гэрээслэлд зааснаар, дуучин эмэгтэйн бүх өв хөрөнгө үр хүүхдүүдэд нь шилжих ёстой аж. 


Хөгжмийн соул урсгалын хатан хаан гэгддэг Америкийн дуучин Арета Франклин өнгөрсөн оны 8 дугаар сарын 16-нд 76 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр нойр булчирхайн хорт хавдартай байжээ. 



Америкийн рок-н-роллын ертөнцөд алдар нэр авчирсан анхны эмэгтэй бол А.Франклин юм. “Rolling Stone” сэтгүүлийн хувилбараар, энэ төрлийн хөгжмийн урсгалдаа дуучин А.Франклин түүхэндээ хамгийн агуу дуучинд тооцогддог байна. Тэрбээр Грэммийн 18 удаагийн шагналтан юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг