Дуучин Алисиа Кис анхны дурдатгал номоо Офра Финфригийн хэвлэлийн компанид хэвлүүлэхээр сонгожээ

Дуучин Алисиа Кис “More Myself”нэртэй анхны номоо гаргахаар болжээ. Уг ном “хэсэгчилсэн намтар, түүхэн баримт”-аас бүрдсэн бөгөөд алдарт ток шоуны хөтлөгч Опра Винфригийн хэвлэлийн компанид хэвлүүлэхээр болсноо мэдэгджээ. 

2019 оны Грэммигийн шагнал гардуулах ёслолын хөтлөгч Алисиа Кис уг номын сурталчилгааны видеоны үеэр “Энэ номыг бичихийн тулд өөрийн амьдралд тохиосон мөчүүд, очсон газруудыг эргэн санаж, сэтгэлийн зовлон шаналал, бахархаж байсан үе болон өөрт тулгарч байсан үйл явдлуудыг эргэн санах нь сонирхолтой байсан" хэмээн хэлжээ. Мөн тэрээр энэ номыг намтар гэхээс илүү амьдралын аялал гэж нэрлэхийг хүсч буйгаа илэрхийлжээ.

Алисиа өөрийн анхны цомог “Songs in A Minor”-ыг 2001 онд 20 насандаа гаргасан. Үүнээс хойш таван цомог бүтээж, Грэммийн шагналыг 15 удаа хүртсэн юм.

Тэрээр ДОХ-ын эсрэг сан,  “Keep a child” нэртэй хүүхдийн сангуудыг санаачилж, хамтран үүсгэн байгуулжээ. 

Опра өөрийн твиттер хуудаснаа Алисиагийн тухай “Алдар хүндийн дарамт шахалт, олны анхаарлыг үл тоомсорлон даруу, үзэсгэлэнтэй мөн чанараа хадгалж чадсан нэгэн. Тэрээр өөрийнхөө түүхийг хэвлэлийнх нь компаниар дамжуулан хүмүүст хүргэх болсонд баяртай байна" хэмээн мэдэгдсэн байна.



Эх сурвалж: www.bbc.co.uk