18 дахь удаагийн Азийн наадам энэ сарын 18-аас ирэх есдүгээр сарын 2-ныг хүртэлх өдрүүдэд Жакарта хотод болно. Тус спортын наадмын гольфын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа оролцохоор болжээ.

Тэрээр энэ оны Монгол Улсын гольфын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна.