МОСКВА. /РИА Новости/. Их Британийн дуучин Аделийн шинэ цомог ирэх 11 дүгээр сард гарна хэмээн “Music News Facts” сонин “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Дуучин Адель шинэ цомгоо ирэх 11 дүгээр сарын 8-нд гаргана” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. Адель өөрөө энэ талаарх мэдээлэлд тайлбар өгөөгүй байна. 

Дуучин бүсгүйн хамгийн сүүлд буюу 2015 оны 11 дүгээр сард гаргасан “25” цомогт нь “Hello” хэмээх алдартай дуу нь багтсан юм. Тус цомог нь гарсан даруйдаа жагсаалтуудад тэргүүлснээс гадна “Грэмми” шагналыг хоёр удаа хүртэж, дэлхий даяар 22 сая хувь борлогдсон байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг