Дуучин Адель нөхөр Саймон Конечкигаас салахаар шийдэн тусдаа амьдарч байсан ч саяхан албан ёсоор салах өргөдлөө өгсөн билээ. Шүүх дөрвөн өдрийн дараа 6 настай хүү Анжелог хамтран өсгөх хүсэлт гаргасныг түний экс нөхөр зөвшөөрчээ. 

Мөн гэр бүл цуцлахтай холбоотой бүх cанхүүгийн асуудлыг “хувиараа зөвшилцөн” шийдэх болно гэж Саймон Конечки мэдэгдсэн гэж Blast мэдээлжээ.

Тэд хоёр тийш болсоноо 5 сарын өмнө мэдэгдсэн бөгөөд хүүгийнхээ төлөө “бие биедээ хүндэтгэлтэй хандаж, халуун дулаан хайраар хүүгээ өсгөх болно” хэмээн дуучин илэрхийлсэн байна.

Хосууд салах өргөдлөө Калифорнийн шүүхэд гаргасан аж. Энэхүү гэр бүл цуцлагдсанаар нөхөр Саймон нь дуучны хөрөнгийн тал болох 180 сая долларын хөрөнгийг  халааслах магадлалтай гэнэ.