Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.

  1. Арабын Бүгд Найрамдах Египет улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухамед Осама Таха Аль Магдууб
  2. Тайландын Вант улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пирияа Хемпон
  3. Бүгд Найрамдах Индонез улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жахухари Оратмангун
  4. Гэгээн Ширээт /Ватикан/ улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Алфред Ксереб нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд нарыг хүлээн авч уулзаад, юун түрүүнд хавсран суугаа улс бүрээсээ Монгол Улстай харилцаагаа бүх түвшинд дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүссэн юм. Мөн хавсран суугаа улс нь БНСУ, БНХАУ зэрэг Монголд ойрхон байрлах улсууд байгаа нь хоёр улсын харилцааг өргөжин, хөгжүүлэхэд илүү дөхөм гэдгийг онцлон тэмдэглэв.


Арабын Бүгд Найрамдах Египет улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухамед Осама Таха Аль МагдуубТайландын Вант улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пирияа ХемпонБүгд Найрамдах Индонез улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жахухари Оратмангун гэргийн хамтГэгээн Ширээт /Ватикан/ улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Алфред Ксереб

Мөн Элчин сайд нартай аялал жуулчлал, хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, түүх, соёлын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой Гэгээн Ширээт улсаас Монголын Эзэнт гүрний үеийн түүхтэй холбоотой захидал, бичгийн өвийг Монгол Улсад авчрах асуудлаар ярилцав.