Аргын тооллын дөрөвдүгээр сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 6, Өглөгт охин одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. 

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэгсайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Элөдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах,амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг,гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. 

Өдрийн сайн цаг ньхулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.